Үйлчилгээний нөхцөл
1. Ерөнхий зүйл
Энэхүү нөхцөл нь zar.shuurhai.mn (цаашид «Сайт») -ийн зар нийтлэх, үзэх үйлчилгээг ашиглахтай холбоотой харилцааг зохицуулна.
Сайтыг ашигласнаар та энэ нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
2. Бүртгэл ба холбоо барих дугаар
Зар нийтлэхийн тулд гар утасны дугаараа оруулна. Энэ дугаар зарын холбоо барих дугаар болно.
Та өөрийн дугаараар нийтэлсэн бүх зарыг хариуцна. Бусдын дугаарыг зөвшөөрөлгүй ашиглахыг хориглоно.
3. Зар нийтлэх журам
Ижил зарыг давхар оруулахыг хориглоно. Өмнө нь оруулсан зараа «Миний зарууд» хэсгээс засна уу.
Зар нь бодит бараа, үйлчилгээг илэрхийлсэн, зөв ангилалд байрласан, үнэн зөв мэдээлэлтэй байна.
Энгийн зар нийтлэгдсэнээс хойш 30 хоног идэвхтэй байна.
4. Хориотой контент
Хууль бус бараа, мансууруулах бодис, зэвсэг, хуурамч бичиг баримт, бусдын оюуны өмчийг зөрчсөн бараа, насанд хүрэгчдийн контент, залилан мэхлэх зорилготой зарыг хориглоно.
Ийм зарыг Сайт урьдчилан мэдэгдэлгүйгээр устгаж, дугаарыг хаах эрхтэй.
5. Онцлох зар ба төлбөр
Онцлох зарын төлбөрийг QPay-ээр төлнө. Төлбөр баталгаажмагц зар сонгосон хугацаанд онцлох байдлаар харагдана.
Нөхцөл зөрчсөний улмаас устгагдсан онцлох зарын төлбөрийг буцаан олгохгүй. Техникийн алдаагаар үйлчилгээ үзүүлэгдээгүй тохиолдолд 7 хоногийн дотор буцаан олгоно.
6. Хариуцлагын хязгаар
Сайт нь худалдагч, худалдан авагчийн хоорондын гэрээ, төлбөр тооцоонд оролцохгүй бөгөөд түүнээс үүссэн хохирлыг хариуцахгүй.
Бараагаа биечлэн үзэлгүйгээр урьдчилгаа шилжүүлэхгүй байхыг зөвлөж байна.
7. Нөхцөлийн өөрчлөлт
Сайт энэ нөхцөлд өөрчлөлт оруулж болох бөгөөд шинэчилсэн огноог хуудасны дээд хэсэгт тэмдэглэнэ.
