Тусламж, асуулт
Сүүлд шинэчилсэн: 2026.11.04
Зар хэрхэн нэмэх вэ?
«Зар нэмэх» товч дараад утасны дугаараа оруулна. Дараа нь нийтлэгчийн нэр, ангилал, зарын мэдээллээ бөглөж «Нийтлэх» дарна. Энгийн зар үнэгүй бөгөөд 30 хоног идэвхтэй байна.
Зараа хэрхэн засах, устгах вэ?
«Миний зарууд» хэсгээс засах, устгах, сунгах, онцлох болгох боломжтой. Зараа оруулсан төхөөрөмж (утас, компьютер)-өөсөө орно уу — өөр төхөөрөмжөөс таны зар харагдахгүй.
Онцлох зар гэж юу вэ?
Онцлох зар ангиллынхаа жагсаалтын эхэнд «ОНЦЛОХ» тэмдэгтэй харагдана. 7 ба 30 хоногийн багц нүүр хуудсанд мөн гарна. Төлбөрийг QPay-ээр төлнө.
Миний зар яагаад харагдахгүй байна вэ?
Хугацаа нь дууссан, гомдлын улмаас шалгагдаж байгаа, эсвэл нөхцөл зөрчсөн байж болно. «Миний зарууд» хэсгээс төлвийг харна уу.
Асуулт байвал: [email protected]
