Нууцлалын бодлого
1. Цуглуулах мэдээлэл
Гар утасны дугаар, зарын агуулга, оруулсан зураг, төлбөрийн гүйлгээний дугаар болон сайт ашиглалтын техникийн мэдээлэл (IP хаяг, төхөөрөмж, хөтөч).
2. Мэдээллийг ашиглах зорилго
Зар нийтлэх, онцлох зарын төлбөрийг баталгаажуулах, залилангаас сэргийлэх, үйлчилгээг сайжруулах.
3. Утасны дугаарын харагдах байдал
Таны дугаар зар дээр хэсэгчлэн нуугдсан байна. Үзэгч «Утасны дугаар харах» товч дарсны дараа бүтэн харагдана.
Дугаар нээсэн тоог зар бүр дээр нийтэд харуулна. Хэн нээсэн талаарх мэдээллийг харуулахгүй.
4. Гуравдагч этгээд
Төлбөрийг QPay болон харилцагч банкаар дамжуулан гүйцэтгэнэ. Сайт таны картын мэдээллийг хадгалахгүй.
Хуулиар шаардсанаас бусад тохиолдолд хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд худалдахгүй, дамжуулахгүй.
5. Хадгалах хугацаа
Зарын мэдээллийг зар дууссанаас хойш 12 сар, төлбөрийн мэдээллийг хуульд заасан хугацаанд хадгална. Зарын зургийг зар дууссанаас хойш 90 хоногийн дараа устгана.
6. Таны эрх
Та өөрийн зарыг хэдийд ч устгах, дугаартай холбоотой мэдээллээ устгуулах хүсэлтийг [email protected] хаягаар гаргаж болно.
7. Күүки
Сайт таны төхөөрөмжийг таних (зараа удирдах), хадгалсан зар, сонгосон байршлыг сануулах зорилгоор күүки ашиглана. Хөтчийн тохиргооноос күүкиг хааж болно.
